Б. Ринчены намтРын товч

Төрсөн


Бямбын Ринчен нь 1905 оны 11 сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ.

Дунд сургууль

1914-1920 онд Дээд Шивээний Алексеевскийн дунд сургуулийг дүүргээд улмаар 1923-1924 онд Бямбын Ринчин Верхнеудинск буюу өнөөгийнУлаан-Үдхотын багшийн техникумд суралцаж төгсжээ.

Анхны ажил

Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаарсарын 1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байжээ.

Дээд сургууль

1924 онд хэсэг монгол оюутнуудын хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж Дорно хэлний ангид элсэн суралцаад 1927 онд төгссөн.

Судар бичгийн хүрээлэнд

1927 оноос Гэгээрүүлэх яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд Цэвээний Жамсран, Жамъяан гүнгийн удирдлагын дор судалгааны ажил хийж 1937 он хүртэл ажилласан.
1929 онд байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн.

Хэлмэгдэл

Судар бичгийн хүрээлэнд ажиллахаас эхлэн хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодалын нийгмийг магтагч гэх мэт нэр зүүж, улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөн байсан.

1937 онд тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн хэргээр баригдан шоронд хоригдож цаазаар авхуулах ял сонссон ч орос хэлийг сайтар эзэмшсэн байсны ачаар цаазын ял нь 10 жилийн хорих ялаар өөрчлөгджээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлт 1950-иад оны сүүлээс дахин эхэлж насан өөд болтол нь үндэсний үзэлтэн, социалист монголын хөгжлийг үгүйсгэгч, Монгол Оросын найрамдлыг хялайн үзэгч гэх мэт гэх мэт нэр зүүж олон нийтийн хэвлэл сэтгүүлээр дайрч давшилдаг байлаа.

"Үнэн" сонинд

Шоронгоос гараад Намын Төв Хорооноос “Үнэн” сонинд "нутаг" заагдан бүгд 16 жил (1942 - 1956) сонины ажил хийсэн. Энэ хугацаанд “Үнэн” сонины материалуудыг монголоос орос хэлрүү хөврүүлэх ажлыг хариуцан хийж байснаас гадна олон арван нийтлэл бичсэн юм.

ШУА хүрээлэнд


1956 оноос ШУА-ийн Хэл бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт ажиллаж эхлээд насан өөд болтлоо эрдэм монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, чех зэрэг хэлээр бичсэн нь монголоос гадна гадаадын олон оронд хэвлэгджээ.


Эрдмийн зэрэг, цол

Хүрээлэнг Академи болгоход шилжин ажиллаж улмаар Хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс Академийн гишүүн болж, дараагаар нь Унгарын Академийн хүндэт гишүүн 1970 онд болсон. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ Унгарт эрдмийн зэрэг хамгаалж хэл бичгийн ухааны доктор болсон.1961 онд “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ Шинжлэх ухааны академич цол тус, тус хүртжээ.

Нас барсан

Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен удтал хүнд өвчтэй байсаар 1977 оны 3-р сарын 4-ий өдөр таалал төгссөн.
БУЦАХ