
Энэ хуудас нь Б. Ринчений "Намтрын товчоо" болон "Гурван үеийн түүх" гэсэн хоер хэсэгтэй.
"Гурван үеийн түүх" нь бүхэлдээ бараг өөрийнх нь намтарчилсан тууж гэж хэлэхэд болохоор, удам судраа болон өөрийн намтрыг дурьдахаас гадна тэр үеийн улс төрийн байдал, үйл явцыг тодорхой бичсэнээр 20-р зууны монголын түүхийн нэгэн гэрчийн баримт гэж хэлж болох юм.

Эх хэл соёлоо хадгалан, өвлүүлэх гэсэн чин эрмэлзлэлээс болж насан туршдаа хэлмэгдэж, удаа дараа 'намнуулж', цаазын давцан тулж байсан хэдий ч өөрийн зарчимд үнэнч хэвээр энэ хорвоог орхисон билээ.
Түүний хэлмэгдсэн түүх нь эх соёлоо хадгалан хамгаалах нь ямар үнэ цэнэтэй, ямар тэмцэл, тэвчээр зоригийг шаарддаг гэдгийг харуулснаар хойч үеийнхэнд сургамж болох буй заа.